Сүйт бүсгүйчүүдийн цугларалт

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Сүйт бүсгүйчүүдийн цугларалт

“Алтан бөмбөрцөг”-ийн Улаан хивсний ёслолыг чимсэн дэлгэцийн үзэсгэлэнт оддын гоёл нь сүйт бүсгүйн цагаан даашинз байв. Дуучин Жастин Тимберлейктэй сүй тавьсан тухайгаа саяхан зарласан жүжигчин Жессика Биел, “Underworld” киноны од жүжигчин Кейт Бейкинсейль, супер загвар өмсөгч Элле Макперсон, жүжигчин Чарлиз Терон, Николь Кидман, Анжелина Жоли гээд Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд бүгд сонгодог, модерн, романтик загварын цагаан даашинзаар гоёжээ. Харин сонгодог загварт дурлагсдын нэрийн хуудас болдог хар даашинз энэ удаа өндөр үнэлгээ авч чадсангүй. Сонгодог, хээнцэр хар даашинзаар гоёсон жүжигчин Сальма Хайек, Мила Кунис, Жулиан Мур, Хелен Миррен нар “сүйт бүсгүйчүүд”-“ийн сүрэнд дарагдсан гэнэ. Харин зүрхэн ягаан даашинзаар гоёсон “Оскар”-ын шагналт жүжигчин Натали Портман, бургунд даашинзтай Эмма Стоун, мөнгөлөг саарал гоёмсог даашинзтай Жессика Алба нараас зочид болон камер хараа салгаж чадахгүй байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж