Гаалийн албан татвараас чөлөөлөх төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Гаалийн албан татвараас чөлөөлөх төслийг хэлэлцлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх төслийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарын гишүүд, мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан юм. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд төслүүдийг нэгтгэжээ. Мөн энэхүү хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Чулуунбат төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг энэ удаагийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж,  чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.

Төслийн тухайд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодис зэргийг оруулж ирсэн нөхцөлд НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлөхөөр заагаад буй юм. Мөн ойжуулалтын чиглэлээр оруулж ирэх импортын үр зэргийг дээрх татваруудаас чөлөөлнө. Харин татвараас чөлөөлөгдөх хугацааг 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж заагаад байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж