Хятад түүхий эдийн цахим бирж нээв

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Хятад түүхий эдийн цахим бирж нээв

Төмрийн
хүдрийн хамгийн том хэрэглэгч Хятад хүдрийн онлайн худалдааны бирж
байгуулахаар болжээ. Хятадын төмрийн хүдэр, ган үйлдвэрлэгчдийн холбоо,
Бээжин дэх олон улсын уул уурхайн бирж хамтран өчигдөр цахим худалдааг
эхлүүлсэн байна. Хятадын энэ алхам нь Австралийн “BHP Billiton” уул
уурхайн аварга компани дэлхийн төмрийн хүдэр олборлогчид болон ган
үйлдвэрлэгчидтэй хамтран “Global Ore” хэмээх хүдрийн худалдааны систем
шинээр бий болгосны хариу аж. Хятад түүхий эдийн үнийг тогтоон барихын
тулд энэ төрлийн зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр оролдож байгаа юм.
Монополь компаниуд болон үнэ зохицуулагчид төмрийн хүдрийн бодит үнийг
зохиомлоор хөөргөдөг нь Хятадын ган үйлдвэрлэгчдэд маш их хохирол
учруулдаг. Тиймээс Хятадад хүдрийн онлайн худалдаа явуулах зайлшгүй
шаардлага тулгарсан. Учир нь бид төмрийн хүдрийнхээ 60-70 хувийг гаднаас
импортолдог” гэж Хятадын төмрийн хүдэр, ган үйлдвэрлэгчдийн холбооны
тэргүүн ярьжээ. Хятадын ган үйлдвэрлэгчид болон төмрийн хүдрийн томоохон
хэрэглэгч компаниуд тус биржийг санхүүжүүлэхээ мэдэгдсэн ч гадаадын
компаниуд хараахан гэрээ байгуулаагүй байгаа юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж