Арааны шүлс асгарам тосон будаг

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Арааны шүлс асгарам тосон будаг

Деннис Войткевич (Dennis Wojtkiewicz)-ийн тосон будган зураг бол бүхний танил жимсийг өвөрмөц өнцгөөс харсан бүтээлүүд юм. Огайогийн энэ уран зураач тэдгээр жимсийг арааны шүлс асгарамаар зурж чаджээ. Ялангуяа, исгэлэн төрлийн амттангуудыг.

Тосон будгийн мастерын фото мэт бодитой, нэвт гэрэлтэх жимсний ширхэг бүр нь ер бусын цэцгийн дэлбээ мэт харагдана. Гүзээлзгэнэ гэхэд л бүр гэрэл цацруулж, голт зүрх нь лааны дөл мэт, тойрсон үсэнцэр нь гялбаа мэт дүрэлзэж, бидний эргэн тойрон дахь энгийн гоо сайхан бээр бодит болон бэлгэдлийн ертөнцийн гайхам хослолоор хараа булаана.

Энэ бүхнийг зүгээр фото шиг болчихож гэж шүүмжлэх хүн гарах л байх. Гэхдээ энгийн зүйлсээс гоо сайхныг олж харж, тэгээд бүр түүнийгээ өвөрмөцөөр буулгаж чадах нь жинхэнэ урлаачийн авьяас гэдэг нь дамжиггүй ээ.

Эх сурвалж: www.evanluriegallery.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж