Онц ноцтой хэргүүдийг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Онц ноцтой хэргүүдийг шийдвэрлэжээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2011 онд хүнд, онц хүнд дараах эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэжээ.

Хоёр сартай охиноо шатаахыг завдсан этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцжээ

Тухайлбал өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Цэргийн хотхоны 470 тоотод, өөрийн төрсөн эгч Д.Мөнгөнзагасын гэрт согтуугаар гэрт  мод овоолон  шалны хулдаасыг нь түлж, эд зүйлийг гэмтээсэн, мөн сарын 11-ний өдөр өөрийн төрсөн охин, хоёр сартай А.Янжинлхамыг өлгийгөөр нь боож савчин, шатаана гэж танхайрсан" үйлдэлтэй Б.Алтанбаганад холбогдох эрүүгийн 21129527 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2011 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.Анхан шатны шүүх хурал  өнгөрсөн оны тавдугаар сарын 09-ний өдөр тус дүүргийн шүүхээр хянан хэлэлцээд, 389 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Алтанбаганыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, зургаан жил онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эхнэрээ хөнөөсөн залууд 13 жилийн ял оноов

Баянзүрх дүүргийн 10 хороо, Төмөр замын хоёрдугаар хэсэг, 44/А тоотод, өөрийн гэрт эхнэр Г.Бурмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хоолойг боож ухаан алдуулан унагаж, хэвлийн тус газарт нь дэвсэж зодон, амь насыг нь хохироосон" хэрэг  өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд гарсан. Уг хэргийг үйлдсэн Б.Цогтод 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр болсон байна.

Долоон настай охиныг хүчирхийлсэн насанд хүрээгүй хүүхэд ял сонсчээ

 Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сэлбийн 1-02 тоотод долоон настай, Э-ийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан" хэрэг  хоёр жилийн өмнө гарчээ. Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Д.Дашид таван жил нэг сарын хугацаагаар жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Гэмт этгээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалджээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээд, 775 тоот магадлалаар бичелэн эдлэх ялыг хоёо жил долоон сар болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэгийгээ хөнөөсөн оюутан 11 жилийн ялыг чанга дэглэмтэй ангид эдэлж байна

"Кино урлагийн дээд сургуулийн оюутан А.Дэлгэрдалай нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Амазон баарны ойролцоо согтуугаар мөн сургуулийн оюутан С.Ганхуягийн толгойд цохиж, амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 06-ны өдөр гарсан. Түүнд анхан  шатны шүүхээс 11 жилийн хорих ялыг  чанга ангид  биечлэн эдлүүлэх шийдвэр гарсан байна.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж