Олон улсын стандартыг монголдоо нэвтрүүлэх энэхүү үйл хэргийн үр нөлөөгөөр монгол сурагчдын оюун ухааны цар хэмжээ гологдохгүй ч бодит байдал дээр боловсролын системээр хязгаарлагддаг харамсалтай асуудлыг арилгах гэнэ. Өөрөөр хэлбэл 12 жилийн тогтолцоот боловсролын чанар, өгөөжийг мэдэрсэн, практик дээр суурилсан чадварыг эзэмших ажээ. Монголд мэдлэг дээр суурилсан боловсон хүчин бэлтгэгдэн гарч байсан бол олон улсад дадлага дээр суурилсан мэдлэгийг голчилдог байна. Чухам энэхүү тэргүүн туршлагыг нэвтрүүлэхээр МУИС,МУБИС, болон Боловсролын хүрээлэн хамтран, ажлын хэсгээр томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд англи монгол хоёр хэлээр сургалтаа явуулж байгаа бөгөөд Кембрижийн сургалтын системийг нэвтрүүлэн дадлага дээр тулгуурласан, хэрэгтэй хчиээлүүдээ өөрөө сонгодог тогтолцоог хэрэгжүүлж байгаа аж.
“Шинэ эрин” лаборатори сургуульд хэрэгжих олон улсын боловсролыг түгээхэд хүчин зүтгэх багш нарын тухайд 2010 оны дөрөвдүгээр сонгогдсон бөгөөд тэдний мэргэжил дээшлүүлэх сургалт есдүгээр сард эхэлсэн байна. Ингэхдээ эхний ээлжинд дэлхийн өнцөг булан бүрээс манай улсын нэгэн адилаар Кембрижийн боловсролыг нэвтрүүлэх улс орны багш сурган хүмүүжүүлэгч нар онлайнаар сургалтандаа сууж, түүний дараагаар Монголын сургагч багш нар Бээжинд сургалтанд сууж, эрхээ авсан байна. Үүнээс хоёр сарын дараа хүүхдүүдийг сургах ажил эхэлжээ. Ингэснээр монгол, англи хэл дээр боловсрол эзэмшин, хосмог сертификаттай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролтой төгсөх гэнэ.