Фото globalaccessibilitynews.com
Энэ ажиллагааг хараагүй хүмүүст зориулж Брайл үсгээр шивсэн хоолны цэсийг сурталчлах ажлын хүрээнд зохиосон байна. Wimpy компани дээрх тусгай бургер дээрээ гүнжидийн үр ашиглан Брайл үсгээр “100 хувийн махаар хийсэн энэ бургерыг танд тусгайлан зориуллаа” гэж бичжээ. Дараа нь компанийхан үүнийгээ ӨАБНУ-ын хараагүй хүмүүсийн 3 томоохон асрамжийн газарт түгээжээ.
Бургерыг идэж үзсэн хүмүүс энэ тухайгаа болон Wimpy-гийн хараагүй хүмүүсийн хоолны цэсийн талаарх мэдээллийг найз нөхөддөө болон интернэтийн нийгмийн сүлжээнүүдээр түгээсэн байна. Ингэснээр, уг арга хэмжээний мэдээлэл 800 мянган хүнд хүрсэн гэж Wimpy-гийнхан мэдэгдэж байгаа юм.