Гадаад харилцаа хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Гадаад харилцаа хөгжиж байна

Баянхонгор аймаг өнгөрсөн онд БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад Улсын Кабанскийн район, Япон Улсын Ойта мужтай уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлснээс гадна БНХАУ-ын Ниншя Хуйн Өөртөө засах орон болон Франц Улстай шинэ хамтын ажиллагаа тогтоожээ.

Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, бүгд хуралд оролцож, аймгийнхаа талаар болон Шаргалжуутын рашаан сувиллын ирээдүйн хөгжлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Бүс нутгийн улс орнуудыг сурталчилдаг хоёр сар тутмын сэтгүүлд аймгийн дэлгэрэнгүй танилцуулгыг хэвлүүлж, орон нутгаа зургаан орны 70 гаруй муж, хот, аймгуудад сурталчилжээ. Мөн аймгийн нийгэм эдийн засгийг үр өгөөжтэй, ирээдүйтэй хөгжүүлэх боломжийг олж харах, туршлага судлуулах зорилгоор аймгийн төрийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, мэргэжилтнүүдийг оролцуулсан нийт 30 гаруй хүн гурван удаагийн аяллаар Зүүн хойд Азийн орнуудаар туршлага судлах аялалд оролцсон байна. Баянхонгор аймагт “Мерси Кор, “Дэлхийн Зөн”, АДРА, “Жи-Си-Эс”, Тогтвортой амьжиргаа, Тогтвортой Бичил уурхай, Малын индексжүүлсэн даатгал  зэрэг олон улсын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж