Номын санд 14 сая төгрөгийн төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Номын санд 14 сая төгрөгийн төсөл хэрэгжинэ

Хөвсгөл аймгийн нийтийн номын сан өнгөрсөн онд 3000 гаруй уншигч шинээр бүртгэж, 18650 иргэдэд 26 мянган ном, хэвлэлээр үйлчилж, таван сая төгрөгийн фонд баяжилт хийжээ. Тус хамт олон номын сангийн үйлчилгээгээ автоматжуулан, ном хэвлэлээ электрон каталогид оруулж, уншигчдын тоо, сэтгэл ханамж нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллажээ. Аймгийн хэмжээний номын санч нарыг хамруулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулж, номын сангийнхаа үйлчилгээг боловсронгуй болгох, автоматжуулах зорилгоор гэрээр ном олгох, уншлагын танхимд 14 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Номын сангийн үйлчилгээг автоматжуулах зорилтын хүрээнд бүх уншлагын танхимд дохиоллын систем байрлуулан хяналтын камер суурилуулсан байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж