Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт циркийн уран нугараач охиныг зодсон багш Г.Энх-Амгаланг шүүх хурал эхэлсэн ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 30-ныг хүртэл хойшлууллаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцжээ. Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч яваад улмаар удаа дараа зодож, биед нь хүнд гэмтэл учруулжээ.
С.Отгон