Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ял оноосон билээ. Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар ялласан ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ цагаатгуулна” хэмээн нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор энэ хэрэг дахин анхан шатны шүүх дээр ирээд буй нь энэ. Гэхдээ хэргийг өмнө нь шийдсэн Хан-Уул дүүргийн шүүхэд бус Чингэлтэй дүүргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяаллыг нь өөрчилжээ.
Комиссар П.Дашийг баасан гаригт шүүнэ
Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад буй ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарыг шүүх хурал ирэх баасан гаригт буюу энэ сарын 20-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болно.
С.Отгон