Э.Мөнх-Очир нутгийн зөвлөлийн дарга болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Очир нутгийн зөвлөлийн дарга болжээ

Э.Мөнх-Очир нутгийн зөвлөлийн дарга болжээ

Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн хурал болж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг аймгийн нутгийн зөвлөлийн даргаар томилсон байна.

Өмнө нь УИХ-ын гишүүн П.Цэнгэл тус аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу дээрх сонголтыг нутгийн зөвлөлийнх нь хийсэн гэнэ.

Мөн нутгийн зөвлөлийн дарга сэнтийгээсээ буухтай зэрэгцээд дэд даргыг ч өөрчилсөн байна. Ингэснээр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийг Орон нутгийн хөгжил хариуцсан дэд даргаар, Гадаад харилцаа хариуцсан дэд даргаар н.Батжаргал /Ар монгол трэвл ХХК-ийн захирал/, Бизнес хариуцсан дэд даргаар н.Мэндбаяр /Авзага трейд ХХК-ийн захирал/, Хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргаар н.Сарангэрэл /TV-5 телевизийн захирал/-ийг сонгожээ. Мөн Эдийн засаг хариуцсан дэд даргаар Ж.Ганболд, Боловсрол, соёл урлаг хариуцсан дэд даргаар Ё.Отгонбаяр /БСШУ-ны яамны сайд/, Спорт хариуцсан дэд даргаар О.Амартүвшин /UFC-ийн захирал/, Ерөнхий асуудал хариуцсан дэд даргаар н.Дамдиндорж /МАҮГ-ын дарга/, Нутгийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар н.Оюунцэцэг /Синчи ойл ХХк-ийн захирал/ нарыг тус, тус сонгосон байна.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж