Энэ програм нь iTunes сангаас медиа-файл сэргээх үед автоматаар 8 секундын зогсоц хийдэг бөгөөд Apple Store-д 99 центээр зарагдаж байна. Програмын реклам “түүхэн дэхь хамгийн агуу шинэчлэгчийн дурсгалыг хүндэтгэж, түүнийг хөнөөсөн өвчинтэй тэмцэхэд урам зориг хайрлахыг” санал болгосон агуулгатай байгаа юм.
Өмнө нь Стив Жоббст хандсан ийм программ гарч байсан бөгөөд америкийн рекламын мэргэжилтэн Максимилиан Хох, Мануэль Урбанке нар тухайн төхөөрөмж дээр (iPad, iPhone г.м.) нэг минутын турш бүх үйлчилгээг зогсоодог програм боловсруулж байсан билээ. Тэд энэхүү нэг минутыг Стивийн амьдралын нэг минуттай тэнцэж байхаар тооцож, түүний бүхий л амьдралын хугацааг хийсвэрээр нөхөн сэргээхийн тулд програмыг 30 сая хүн худалдан авах ёстой гэсэн тооцоо хийж байсан юм.