Петеранселийн 10, Депрегийн дөрөв дэх түрүү

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Петеранселийн 10, Депрегийн дөрөв дэх түрүү

Автомашины олон өдрийн хамгийн нэр хүндтэй уралдаан болох “Дакар Ралли” шинэ оны эхний өдөр Аргентиний мар-дель-Плата хотоос гараагаа эхэлж, 15- нд Перугийн нийслэл Лимад барианд орлоо. 33 дахь удаагийн уралдаан нийт 14 гараанд 8400 км бартаат замыш туулсан юм. Өнгөрсөн жил Аргентин, Чили улс “Дакар”-ыг анх удаа хамтдаа зохион байгуулсан бол энэ жил Перу тэдэнтэй нэгдсэн. Сүүлчийн гараа Перугийн Песко хотоос Лима хүртэл 283 км-ын бартаат замд боллоо.

Мотоцикль: Тэмцээн эхэлснээс хойш тус уралдааны гурван удаагийн аварга, КТМ багийн тамирчин Испанийн Марк Кома, Францын Сирилл Депре нарын дунд гол өрсөлдөөн өрнөсөн. Энэ жилийн уралдаанд Францын Депре 43:28:11 секунтын амжилтаар тэргүүлж, “Дакар ралли”-д дөрөв дэхь удаагаа түрүүллээ. Харин Франц эрээс 53 минутын алдагдалтайгаар түүний багийн анд өнгөрсөн жилийн аварга Испанийн Марк Кома орсон бол “Ямаха” багийн мотоцикльч Португалийн Элдер Родригеш (44:39:38) амжилтаар гуравдугаар байр эзэллээ.
Дөрвөн дугуйт мотоцикль: 2009 оноос “Дакар ралли”-д багтсан тус төрөлд “Ямаха” багийн аргентин тамирчид шагналын тавцанд гишгэлээ. Гурав дахь гараанаас тэргүүлж эхэлсэн өнгөрсөн жилийн аварга, эзэн орны Алехандро Патронелли арын өрсөлдөгчөөс бүтэн нэг цаг, 20 минутын илүүгээр тэргүүлж, цолоо хамгааллаа. Харин түүний төрсөн дүү Маркос Патронелли (54:22:08), Аргентиний Томас маффей (55:16:12) удаалав.

Суудлын автомашин:

Их Британийн “X-Raid” Багийн тамирчин Францын Стефан Петерансель Цан-Поль Коттре (38:54:46) аваргалсан бол тус багийн тамирчин Испанийн Хуан Рома, Францын Мишель Перин (39:36:42) “Тоёота”-гийн ӨАБНУ-ын Жинель де Вильерс, Германы Дирк вон Зиззивец (40:08:11) удаалав. Францын домогт тамирчин Стефан Петерансель “Дакар ралли”-гийн суудлын автомашины төрөлд дөрөв дэхээ түрүүллээ. Тэрбээр мотоциклийн ангилалд зургаан удаа аваргалж байв.

Ачааны автомашин:

“Дакар ралли”-гийн долоон удаагийн аварга ОХУ-ын Владимир Чагин оролцоогүй тул шинэ аварга төрөх нь тодорхой байсан. Үүнийг “Petronals Team De Rooy” багийн Нидерландын Жерар де Рой чадмаг ашиглаж (46:12:06), “Астана” багийн тамирчин Казакстаны Артур Ардавичус (47:08:32) нар шагналын тавцанд гишгэсэн.

Гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж