МАН-ынхан “халтирсаан”

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

МАН-ынхан “халтирсаан”

УИХ дахь МАН-ын бүлгээс Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг зүтгүүлсэн нь “МАН-ынхан халтирсаан” гэдэг хэлц үгийг гаргаж ирээд байна.

Сангийн сайд гэдэг хэр баргийн хүний санаснаар зүтгээд болчихдог алба биш болохоор олон нийт ингэж хэлэхээс яах вэ. Бүр “Онигоо онигоо, бурхан минь өөр хүн алга уу, авраарай” гэж хүртэл дуу алдаж байгаа юм чинь, энэхүү сонголтод. Уг нь мань хүн эдийн засагч мэргэжилтэй, гэвч Төсвийн байнгын хорооны даргынхаа ажлыг энэ хугацаанд олигтой хийж чадаагүй учраас бүлгийнх нь гишүүдээс хүртэл “Д.Хаянхярваагийн Төсвийн байнгын хорооны дарга гэж юу байдаг юм бэ” гэж хэлсэн нь бий.  Бас УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооны даргаас нэр бүхий гишүүн асуулт асууж хариулт авах болоход УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Д.Хаянхярваа гэдэг агуу төсөвчин хариулна аа” гэж өхөөрдөж байх вэ дээ.

Уг нь УИХ дахь МАН-ын бүлэгт Сангийн яамыг толгойлоод аваад явчих бядтай хүн байхгүй биш, бий. Даанч хүнээ л олж сонгоогүйгээс биш. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн, О.Чулуунбат гээд араас нь жагсах эрхмүүд бишгүй, чухам ямархуу эрх ашгийг бодож ийм сонголт хийсэн нь одоогоор нууц ч УИХ-ын сонгуульд мань хүнийг нэр дэвшүүлэхгүйн тулд зургаан сар сайдын алба хашуулж, бага зэрэг бялуу амсуулаад Дархан-Уул руу нь буцаах төлөвлөгөө байхыг үгүйсгэх аргагүй аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж