Марадона хагалгаа хийлгэв

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Марадона хагалгаа хийлгэв

Диего Марадонагийн бөөрнөөс чулуу авах мэс заслыг Дубай хотын эмнэлэгт өнгөрсөн ням гаригт амжилттай хийжээ. Энэ тухай домогт хөлбөмбөгчийн охин нь твиттертээ бичсэн байна. Мөн тэрбээр аав нь өвдсөнийг дуулаад санаа тавьсан, асууж сураглаж байсан бүх хүнд талархсанаа хэлжээ. Одоогоор АНЭУ-ын “Аль-Васль” багийг дасгалжуулж буй хөлбөмбөгчийн хэвлийгээр гэнэт хүчтэй өвдсөнөөр ийнхүү яаралтай хагалгаа хийлгэжээ.

“Өдрийн шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж