Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Wikipedia ажиллахгүй

Wikipedia-гийн англи хэл дээрх хувилбар маргааш шөнө дундаас эхлэн 24 цагийн хугацаанд “харанхуйлна”. Харанхуйлна гэдэг нь тэд цахим хуудсаа харлуулан, хааж, хайлтын ямар ч үйлдэл хийх боломжгүй болгох юм. АНУ-ын Конгресс Цахим ертөнц дэх оюуны өмчийн хулгайн эсрэг хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг авч байгаа юм. 24 цаг ажиллахгүй байх хугацаанд тус хуудсаар зочилсон хүмүүс Онлайн оюуны өмчийн хулгайг зогсоох акт болон Оюуны өмчийг хамгаалах актын тухай мэдээллийг л олж харах боломжтой байх гэнэ.

Тус цахим толь бичгийг үүсгэн байгуулагч Жимми Уэлс “Энэ хууль батлагдвал манай сайтын хувь заяа тун бүрхэг болно” хэмээн мэдэгдэв. Англи хэл дээрх Wikipedia-д өдөрт 25 сая хүн зочилдог. 24 цагийн “түр зогсолтыг” олж харсан хэн боловч өөрийн мужаас сонгогдсон Конгрессийн гишүүнд хандан хуулийн төслийг эргэн харахыг хүсэх ёстойг тэр мөн уриалав. “Yahoo”, “Facebook”, “Twitter”, “eBay”  зэрэг интернэт компаниуд ч мөн адил дээрх хуулийн төслийг эсэргүүцэн үндэсний хэмжээний томоохон сонинуудаар мэдэгдэл хийсээр байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж