Цагаан сар хэзээ болохыг ”Тэнгэрийн хаан” л мэднэ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Цагаан сар хэзээ болохыг ”Тэнгэрийн хаан” л мэднэ

Нэгдүгээр сар тэг дун­даасаа хэтэрчихлээ. Сар га­руйн дараа цагаан сар болно. Гэхдээ цагаан сар хоёрдугаар сарын хэдний өдөр болохыг би лав мэдэхгүй. Яагаад гэ­вэл, жил бүрийн цагаан са­рын өмнө шинийн нэгэн хэзээ эхэлдэг талаар маргаан дэгддэг. Энэ жил ч энэхүү маргаан дэг­дэж эхэлж байна. Уг нь бол арванхоёрдугаар са­рын 22-ноос эхлэн ес эхэл­дэг. Тэгээд дөрвөн ес дуу­саад таван есийн дундуур л цагаан сар болоод байдаг шиг санагдах юм. Гэтэл энэ жилийн цагаан сар бараг л долоон ес дуусах үед болох    дог шүү. Ер нь бид цагаан сарын талаарх хэрүүл тэмцлийг 20 орчим жил хийсэн байгаа юм. Бидний даган мөрдөж ирсэн “Төгс буянтын зурхай”-г Монгол хэмээгддэг “Монгол шар зурхай”-г ба­римтлагчид өнгөрсөн бүх л хугацаанд эсэр­гүүцсээр   ирсэн. Энэ жи­­лийн цагаан сарын хувьд “Төгс буянтын зурхай”-аар тооц­вол хоёрдугаар сарын 22-нд шинийн нэгэн болох юм гэнэ. Харин “Монгол шар зурхай”-аар хөөж тооц­сон хүмүүсийн хэлснээр нэг­­дүгээр сарын 23-ны өдөр шинийн нэгэн тохиож байгаа юм байна. Гандантэгчинлэн хийдийнхэн одоогоор байр сууриа илэрхийлээгүй бай­гаа ч хоёрдугаар сарын 22-ныг шинийн нэгэн гэж бодож байгаа байх. Учир нь Гандантэгчинлэн хийдийнхэн “Төгс буянтын зурхай”-аар цаг тооны бичиг гаргадаг шүү дээ. Бас нэгдүгээр сарын 23-ныг шинийн нэгэн гэж тооцсон бол өдийд шар тостой ул боовоо борлуулалтанд гаргах учиртай. Ул боовоо гаргаагүй байгаа юм чинь хоёрдугаар сарын 22-ныг л шинийн нэ­гэн гэж тооцож байгаа байх. За, үүн дээр нэмэгдээд ца­гаан сарыг ес­дүгээр сарын 22-нд тэм­дэглэдэг ганц нэг хүн байгаа. Тэр хүн бол Ард түмний гавьяат багш Б.Арго юм. Б.Арго нь Даахий бурхан зарж, Чингис хааны үеэс уламж­лан ирсэн бөөгийн ша­шин шүтдэг нэгэн. Б.Ар­гогийн шүтдэг бөөгийн ша­шин л есдүгээр сарын 22-нд цагаан сараа тэмдэглэдэг уламж­лалтай юм гэсэн. Ер нь цагаан сар хэзээ болох, хэр­хэн тэмдэглэх талаар байн­га л маргаан гардаг. Мон­голчуудын дунд тэнгэрийг за­хирдаг, од гаригийн тохиол хөдөлгөөнийг цаг алдалгүй мэдэрдэг “Тэнгэрийн хаан” хэч­нээн ч байгаа юм бүү мэд. Бүгд л өөрсдийнхөө харсан өнцгөөс асуудалд хандаж өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлийг “Үнэн” хэмээн итгэж бусдад зааж зааварлаж байна. Хэнд нь итгэхээ хэлж мэдэхгүй юм.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж