Дарханд таксины үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Дарханд таксины үнэ өсчээ

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Дархан хот дотор нийтийн тээврийн такси үйлчилгээ үзүүлж байгаа жижиг тэргүүд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн үнээ 100 төгрөгөөр нэмжээ. Өнгөрсөн онд бензин ховордож, үнэ нь тэнгэрт хадах үеэр 350 байсан такси 400 болж байсан юм. Түүнээс хойш бензиний үнэ буурсан ч үнээ тэд бууруулаагүй. Үүн дээр Тээвэр авто замын газар ямар нэгэн зохицуулалт хийгээгүй. Бензиний үнэ өсөх бүрт энэ мэтээр нэмэгдээд байвал иргэдийн нуруун дээр бас нэгэн дарамт болох нь. Түүгээр барахгүй их дээд сургуулийн оюутнууд өмнө нь 500 төгрөг өгөөд сургуулийнхаа гадаа буудаг байсан бол өнөөдрөөс 700 төгрөг төлөхөөр болж байна. Хичээлдээ явахдаа ээж ааваасаа 1000 төгрөг аваад гардаг байсан оюутан өнөөдөр буцах зардалгүй болчих жишээтэй. Хуучин, Шинэ Дарханы хооронд байнга зорчдог иргэд бухимдал ихтэй таксигаар үйлчлүүлж эхэллээ. Засаг даргын өрөөнд үүнийг хэлэлцсэн ч үндэслэлгүй нэмэлт гэж тодорхойлсон байна. Ядаж 50 төгрөгөөр нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдсэн гэв.   

 www.darkhan.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж