Бүх гэрлэн дохиог LED болгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Бүх гэрлэн дохиог LED болгоно

Нийслэлийн хэмжээнд авто зам дагуух бүхий л гэрлэн дохионы засвар үйлчилгээ, арчлалтыг хариуцан ажилладаг Замын хөдөлгөөний удирдлагын төв өнгөрсөн жилээс бүх гэрэл дохиог шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ 47 уулзварын гэрэл дохиог LED болгон шинэчилсэн байна. Харин 20 гаруй хуучин буюу лампан гэрэлтэй хэвээр үлджээ. LED гэрэл нь 10 жил ашиглах боломжтой бөгөөд эдийн засагт хэмнэлттэйгээс гадна гэрэлтүүлгийн хувьд илүү тусгалтай гэнэ. Энэ жил гэрлэн дохиог LED болгохоор төсөвт суулгасан тул ирэх жилээс гэрлэн дохио шатсан гэх гомдол гарахгүй бололтой.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж