Ардын намын Удирдах зөвлөл өчигдрийн хуралдаанаараа У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа. Тэрбээр УИХ дахь бүлэг, байнгын хорооны хурлаар ногоон гэрлээр дэмжигдэх нь мэдээж. Харин Ерөнхийлөгчийн давааг давах эсэх нь эргэлзээтэй. Учир нь өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхий сайдтай санал солилцохдоо Тэргүүн шадар сайд, дэд сайд нарын албан тушаалыг “устгах” бодолтой байгаагаа илэрхийлсэн. Хариуд нь Ерөнхий сайд өгсөн үүрэг даалгаврыг нь ажил хэрэг болгохоо амласан билээ. Харин одоо Ерөнхий сайд эрх мэдлийнхээ дагуу нүүдэл хийлээ. Тэрбээр намынхаа ¹2 даргад Засгийн газрын ¹3 суудлыг зэхэж байна. Үүнийг нь Ерөнхийлөгч таалах болов уу.
Ардчиллынхан Засгийн газрыг тэргүүлж байхад Да.Ганболдын нэрийг долоон удаа өргөн барихад тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Багабанди таалаагүй нь өнөөг хүртэл түүх болон үлдсэн. Энэ удаа У.Хүрэлсүхийн сайд болох зам тийм скандал үүсгэхгүй гэхийн баталгаа алга. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүн, оновчгүй томилгоонд нэг л дургүй нь хүрвэл генсекийг “шахаж” эвгүй байдалд оруулан хариугаа авахаас сийхгүй. Тэгвэл ирээдүйн Ерөнхий сайдын суудлыг зөгнөж яваа У.Хүрэлсүхийн карьерт тун ч эвгүй мөр үлдээж мэдэх юм. Хэрхэхийг Төрийн тэргүүний таалал л мэднэ дээ.
У.Оргилмаа