Олимпиад зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Олимпиад зохион байгуулж байна

Олимпиад зохион байгуулж байна
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулиас санаачлан “Хүний нөөцийн менежмент” сэдэвт олимпиадыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Чадварлаг хүний нөөцийн менежер бэлтгэх, энэ чиглэлийн мэргэжлийг сурталчлах, түүний үнэ цэнийг төр, бизнесийн байгууллага, оюутан залуус, олон нийтэд таниулах зорилгоор энэхүү  олимпиадыг оюутан залуусын дунд зохион явуулдаг аж. Гэхдээ энэхүү олимпиадыг үе шаттай хийдэг бөгөөд ирэх сарын 8-нд хоёр дахь шалгаруулалт болох юм байна.
Өнөөдөр эхэлсэн олимпиадад МУИС, ШУТИС, ХААИС, Сэрүүлэг дээд сургууль, Хөдөлмөрийн дээд сургууль, Их засаг их сургууль, МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль зэрэг нийт есөн сургуулийн 17 багийн оюутнууд англи хэл, хүний нөөцийн менежмент, байгууллагын төлөв байдал, бизнесийн харилцааны талаарх мэдлэгээрээ өрсөлдөж байна. Шалгаруулалтын дүн маргааш гарна.  Харин хоёр дахь шалгаруулалтад амжилттай оролцсон 20 оюутанд Наран группийнхэн “Наран шоп тур” арга хэмжээнд оролцох боломжийг олгох юм.
Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж