аварга боллоо. Ингэснээр С.Мияарагчаа 400 оноо, Х.Цагаанбаатар гавьяат
240 оноог халаасалж чадав. Тэр тусмаа “Жүдогийн спортын эх орон”
гэгддэг Японы бөхийг ялж аварга болсон нь бүр ч бахдалтай.
Дундговийн уугуул түүнийг их спортод хөл тавихад нь Ж.Наранцацралт
агсан ихээхэн тус болсныг тэрбээр дурсах дуртай. Дэлхийд байтугай улсын
наадамд цолтой бөхөөр ховор байсан тэр цагт С.Мияарагчаагийн авьяас
чадвар, ирээдүйн амжилтыг эртнээс мэдэрч замыг нь засаж өгсөн төр,
нийгмийн нэрт зүтгэлтэн тэрбээр жүдогоор Х.Цагаанбаатар гавьяаттай эн
тэнцүү өрсөлдөхийг нь хүртэл зөгнөн урамшуулдаг байсан гэдэг.
Энэ удаа С.Мияарагчаа Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга,
Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай
түрүү булаалдаж ялснаараа 66 кг-ийн жинд үнэхээр хүчтэй өрсөлдөгч
гэдгээ шилдэг 16 дотроо ч батлан харууллаа. Учир нь энэхүү тэмцээнд жин
жингийн шилдэг 16 бөх урилгаар оролцож чансаагаа сорьдог билээ.