МИАТ-ийн удирдлагуудын хэргийг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн удирдлагуудын хэргийг түдгэлзүүлжээ

МИАТ компанийн өмнөх захирлуудад холбогдох их хэмжээний мөнгө гадагш гаргаж, луйвардсан гэх хэргийг түдгэлзүүлжээ. Тус компанийн удирдлагууд “Дайны эрсдэлийн гэрээ”-г гадаадын компанитай давхардуулан байгуулж, байгууллагад найман сая орчим ам.долларын хохирол учруулсан  хэрэгт холбогдсон ч өнөөдрийг хүртэл гэм буруутайг нь тогтоогоогүй байсан юм.

Хэргийг олон улс дамнан үйлдсэн учир гадаад улс орноос шаардлагатай баримт сэлт ирүүлэх хэрэгтэй болсон гэж хэргийн талаар тайлбарладаг. Одоогоос жилийн өмнө уг хэргийн явц байдлын талаар тодруулахад л ийм тайлбар өгч байсан нь өнөөдөр ч хэвээр байна. Өнгөрсөн оны тавдугаар сард нийслэлийн Прокурорын газраас Дайны эрсдлийн  даатгал нэрээр их хэмжээний  мөнгийг  гадаадын  нэгэн компанийн дансанд шилжүүлдэг байсан гэх баримтыг гаргуулахаар “Интерпол”  буюу Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад хандсан талаар мэдээлж байсан. Гэтэл уг хүсэлтийн хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа ажээ. Энэ хэрэгт  МИАТ компанийг удирдаж байсан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа гэх боловч тэднийг сэжигтнээр тооцон, шалгах хангалттай нотлох баримт одоо хүртэл бүрдээгүй гэж үздэг юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж