Гадаад худалдааны алдагдал зургаа дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны алдагдал зургаа дахин өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2011 онд манай улс урьдчилсан байдлаар дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11307.2 сая ам.долларт хүрчээ.

Үүнээс экспорт 4780.4 сая ам.доллар, импорт 6526.9 сая ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдааны тэнцэл 2010 онд 291.6 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2011 онд урьдчилсан байдлаар 1746.5 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 1455.0 сая ам.доллар буюу зургаа дахин өссөн үзүүлэлт аж.

Харин нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5198.7 сая ам.доллараар нэмэгдаж, бараг хоёр дахин өсчээ.

Уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтийн үр дүнд манай улсын гадаад худалдааны эргэлт 2011 онд огцом нэмэгдсэн ч алдагдлын хэмжээ ч бас тэр хэрээр өндөр байгаа юм. Ялангуяа уул уурхайн салбарын техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт нэмэгдэх болсон нь гадаад худалдааны алдагдлыг түүхэн дээд амжилт тогтооход хүргэсэн.

Л.Дэлгэр

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж