Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган амжилттай боллоо

Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган амжилттай боллоо

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас Орон нутгийнхаа онцлогт тохирсон бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, хөгжлийн зөв гарцыг тодорхойлох зорилгоор “Сүхбаатар аймаг-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”-ыг  Улаанбаатар хотноо Чингис зочид буудалд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд гадаад, дотоодын төр болон бизнесийн салбарын төлөөлөгч, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч зэрэг 300 шахам төлөөлөгч оролцов. Тэд зөвхөн арга хэмжээнд оролцоод зогсохгүй Сүхбаатар аймагт хэрэгжүүлэх уул уурхай, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, сонирхсон хөрөнгө оруулагчидтай санал солилцов. Тус аймагт чулуун болон хүрэн нүүрсний ордод түшиглэсэн Дулааны цахилгаан станц барьж байгуулах, түүнийг тойрсон аж үйлдвэрийн парк байгуулах саналаа хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

Энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирж, чуулганд оролцогчдод хандан “Монгол Улсын засгийн газар бүсчилсэн хөгжлийг дэмжин ажиллаж байгаа.  Өнгөрсөн оноос эхлэн зүүн бүс нутгуудад хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ ажлын үргэлжлэл болгож, аймаг орон нутгуудаас анхдагч нь болон өргөн бүрэлдхүүнтэй, өгөөж ихтэй чуулганыг зохион байгуулж байгаа юм байна. Аймаг орон нутгийн боломжид түшиглэн хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа нь, ард түмний амьдрал дээр түшиглэн хөгжих арга юм. Түүнчлэн дан ганц гадаад улс орон руу түүхий эдийг шууд гаргах биш өөрийн нөөц бололцоог ашиглан аж үйлдвэрийн парк барихаар болсон нь улс оронд нэмүү өртгийг нэмэгдүүлэх, боловсруулалтыг бий болгох чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдрал сайжирна” гэв.

П.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж