Кингийн дурсгалд цахим номын сан нээв

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Кингийн дурсгалд цахим номын сан нээв

Иргэний эрхийн төлөө тэмцэгч агсан Мартин Лютер Кингийн төрсөн өдрийг өчигдөр АНУ даяар тэмдэглэж, түүний дурсгалд зориулсан цахим номын сан нээжээ. Тус нийтийн цахим номын санд Мартин Лютер Кингээс АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедид илгээсэн цахилгаан, хувийн тэмдэглэлээс авахуулаад Нобелийн энх тайвны шагнал хүртсэн илтгэл нь хүртэл хадгалагдаж байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, иргэний эрхийн төлөө хөдөлгөөний удирдагч агсан Мартин Лютер Кингийн цахим номын санд  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийнхээ хамт зочилсон гэнэ. Вашингтон хот дахь Мартин Кингийн дурсгалын цогцолборыг өчигдөр олон нийтэд нээсэн байна. Түүний шоронд байхдаа бичсэн захидал, номлол болон түүнд өөрт нь хаягласан Африкийн америкчуудыг зэрлэг бүдүүлэг хэмээн хараан зүхсэн захидлууд өмнө нь Атланта хот дахь Кингийн дурсгалын төвд хадгалагдаж байсан юм. Кингийн дурсгалт цогцолборыг түүний ач Мартин Лютер Кинг III нээж, “Энэ номын сан миний аавын хэлж ярьж байсан чухал мессежүүдийг дэлхий даяар түгээж, хүчирхийлэлгүй, шударга нийгмийн амин сүнс байх болно” гэж ярьжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж