“Kincora Copper” зэсийн төслөө ”өргөтгөнө”

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Kincora Copper” зэсийн төслөө ”өргөтгөнө”

Торонтогийн Venture биржид бүртгэлтэй "Кincora Copper" (TSX
Venture: KCC) компани нь Монголын "Тэмүжин
Майнинг" компаниас Манлай хайгуулын лицензийг худалдаж авах урьдчилсан гэрээ
байгуулснаа өчигдөр мэдээлжээ.

Уг лиценз нь
Цагаан суваргын орд болон бусад хэд хэдэн ордыг дайрсан зэс, алтны бүслүүрт
оршдог байна.

Энэхүү 40 мянган
га талбайг хамарсан хоёр хайгуулын лицензийг Тэмүжин Майнинг компанийн
эзэмшлийн “
Golden Grouse компани бүрэн
эзэмшдэг байна.

Kincora
Copper” нь Тэмүжин Майнинг-аас хоёр
лицензийг нийтдээ 6 сая ам.доллараар худалдаж авахаар болжээ.

Лицензийн нэг талбай
нь УБ-аас 480 км, Хятадын хилээс 190 км-ийн алсад, нөгөө нь эхнийхээсээ 20
км-ийн урд оршдог ажээ.

Ийнхүү “Kincora
Copper компани зэс, алтны нөөцөө нэмэгдүүлэх
нь бараг тодорхой болоод байна.

Тус компанийн
хувьд, Дорноговь аймгийн баруун бөөрөнд орших “Буянт” лицензийн хүрээнд “Хүрэл
үнэг” хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд хайгуулын ажлаар 0.5-1.5 хувийн
зэсийн агууламжтай зэсийн хүдрийн дээжийг илрүүлээд байгаа юм. Дээжийн хүдэр дэх алтны зарим илрэл нь 1.5 гр/тоннын агууламжтай байгаа ажээ. Оюутолгой
төслөөс 140 км-ийн алсад орших уг лицензийн хэсэг нь 230 км квадрат нутгийг
хамардаг байна.

Хэрэв тохиролцоо
амжилттай болвол, Манлай хайгуулын хоёр лицензийг Хүрэл үнэг төсөл-д нэгтгэх ажээ.

 

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж