Алтанбулаг загвар сум болов

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Алтанбулаг загвар сум болов

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар “Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн, Дулаанхан, Алтанбулаг сумын дунд “Цэвэрч баг” шалгаруулах болзолт уралдаан зарласнаа саяхан  дүгнэлээ. Уралдаанд Алтанбулаг сумын гурван баг нийлбэр дүнгээр 32 оноо авч, тэргүүн байрт шалгарчээ. Уралдааны комисс Алтанбулаг сумыг бусад суманд загвар болохуйц сайн ажилласан хэмээн үнэлсэн байна. Алтанбулагчууд нутгийнхаа түүхт “Алтанбулаг” булгийг 13 сая төгрөгөөр тохижуулж, сумынхаа айл өрхүүдийн дунд “Соёлч өрх” шалгаруулах болзол гаргаж, идэвхжүүлжнээр 130 өрх “Соёлч өрх” болжээ. Уралдаанд тэргүүлсэн тус сумыг зургаан сая төгрөгийн өртөг бүхий хүүхэд, залуучуудад зориулсан спортын талбай байгуулах эрхээр шагнасан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж