
УИХ дахь МАН-ын бүлэг, мөн намын Удирдах зөвлөлөөс хийсэн сонголтоор Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Байгаль орчны сайдад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нарыг нэр дэвшүүлэхээр болж, тогтсон билээ.
Г.Дарь