ЕСТС-гийн зээлжих эрхийг буурууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

ЕСТС-гийн зээлжих эрхийг буурууллаа

Евро бүсийн
орнуудын өрийн хямралыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө өнөөг хүртэл байхгүй
байна. Энэ асуудлаар дэлхийн улс орнууд олон талт хэлэлцээр удаа дараа явуулсан
ч дорвитой шийдвэрт хүрч чадаагүй. Тиймээс олон улсын
Standard&Poor’s
агентлаг өнгөрсөн  баасан гаригт Евро
бүсийн есөн орны зээлжих эрхийг бууруулсан юм. Европын холбооны томоохон эдийн
засагтай Франц улс уг жагсаалтад багтсан.
Тэгвэл энэ долоо хоногийн даваа гаригт Standard
&Poor’s агентлаг Европын Санхүүгийн Тогтворжуулалтын сан /
EFSF/-гийн “AAA” рейтингийг нэг шат бууруулж “АА+
болгосоноо мэдэгдэв. Грекийн өрийн хямрал эхэлж байх үед буюу 2010 онд тус сан
нь байгуулагдсан билээ. EFSF евро бүсийн эдийн засгийг тогтвортой байлгахын
тулд санхүүгийн хүндрэлтэй орнуудад зээл олгох зорилготой. Сангийн нийт
хөрөнгийн хэмжээ 440 тэрбум евро байсан ч энэ дүнг нэмэгдүүлэхээр одоогоор
хэлэлцэж байна.    

Э.Од    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж