Барилга хот байгуулалтын яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, Барилгын коллеж хамтран зохион байгуулсан “Барилгын үйлдвэрлэл дэх техник технологийн дэвшил, барилгын салбарын тулгамдсан асуудал” сэдэвт онол практикийн бага хурал өчигдөр болсон билээ. Энэхүү хуралд тус салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага сургуулиудын төлөөлөл 16 илтгэл тавьсан аж. “Цонх” констракшны захирал Л.Гантөмөр “Дулааны хэмнэлттэй цонх” илтгэлээрээ тэргүүн байр эзэлжээ. Харин “Арга билэг” ХХК-ийн технологич Т.Амарбат “Алевролитон хөнгөн дүүргэвч, хөнгөн бетон, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга инженерийн сургуулийн III курсын оюутан Э.Нямсүрэн “Металл биш арамотурын механик шинж чанарын судалгаа, Барилгын коллежийн Зураг төслийн инженерийн III курсын оюутан П.Пүрэвбат “Цутгамал төмөр бетон болон металл шон суурилуулах”, “Ус эрчим” ХХК-ийн инженер Д.Өлзийсайхан “Синтетик материалаар шүүрэлтийн эсрэг байгууламж хийх” илтгэлээрээ удаах байруудад тус, тус шалгарчээ.
Б.АНХАА