“Цөмийн аюулгүй байдлын индекс” бүтээгчдийн тухай

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Цөмийн аюулгүй байдлын индекс” бүтээгчдийн тухай

Засгийн газрын бус “Цөмийн аюулгүй байдлыг бууруулах санаачлага” (Nuclear Threat Initiative) байгууллагыг 2001 онд Америкийн медиа магнат Тед Тернер ба экс-сенатор Сэм Нанн хоёр байгуулжээ. Цөмийн терроризмыг гаргуулахгүй байх мөн цөмийн, химийн болон биологийн зэвсгийг тараахгүйн төлөө тэмцэх зэрэг зорилгыг уг байгууллага өөртөө авсан байна. Тус байгууллага нь Дэлхийн цөмийн аюулгүй байдлын институтыг бий болгоход оролцсон байна. “Цөмийн аюулгүй байдлыг бууруулах санаачлага”  2002 онд цөмийн түлшийг Белградаас Орост зөөхөд зориулсан таван сая долларын хандив цуглуулсан байв.

Economist Intelligence Unit  судалгааны компани нь Economist Group (The Economist гэдэг нэр хүндтэй сэтгүүл гаргадаг) холдингийн бүтцэд багтдаг ажээ. Энэ компани нь амьдрахад хамгийн таатай дэлхийн хотууд ба хамгийн энх тайванч улс орны чансааг гаргадаг.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж