Д.Болд: Хөшөөтийн уурхай ажилчдаа халаагүй

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Д.Болд: Хөшөөтийн уурхай ажилчдаа халаагүй

МоЭнКо компанид гэрээгээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж байсан “Эн Жи Пи Ай Өү” хэмээх компанийн харуул хамгаалалтын “Хишигтэн сүлд” албаны ажилчид Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаанд саад учруулаад байгаа ажээ.  Тус компаний хамтран ажиллах гэрээний хугацаа хэдхэн хоногийн өмнө дуусгавар болсон байна. “Хишигтэн сүлд” харуул хамгаалалтын албаны ажилчид МоЭнко компанийг  ажлаас урьдчилан мэдэгдэлгүйгээр халлаа хэмээн буруу ойлгож, Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь энэ аж. Монголчууд нэг юманд туйлширхаараа хэт их туйлширдаг нь дээрх нөхцөл байдлаас харагдаж байна. Шууд л ямар нэгэн шалтгаангүйгээр МоЭнКо компанийн удирдлага 55 ажилтанг нэг нэгээр нь дуудаад “Та нарыг халлаа” гээд тушаалыг нь гаргачихсан хэрэг биш аж. Тодруулбал,энэ оны нэгдүгээр сарын 10 өдрөөс эхлэн Хөшөөтийн уурхайд  гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ эрхэлж буй “Эн Жи Пи Ай Өү” компанийн “Хишигтэн сүлд” харуул хамгаалалтын  албаны үйлчилгээг цаашид Бамбай Харуул хамгаалалтын байгууллага үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон байна. Тэр ч бүү хэл дээрх 55 ажилчдад ажлаа биечлэн хийгээгүй ч хоёр сарын цалингаа авах боломжийг МоЭнКо компани олгожээ. МоЭнКо компани ямар харуул хамгаалалтын албатай ажиллахаа хуульд заасан гэрээний дагуу бүрэн шийдэх эрхтэй. Энэ нь бүгд хууль ёсны дагуу явагдсан гэсэн үг.  Өөрсдийн бизнесийн үйл ажиллагааны хүрээнд гаргасан шийдвэр гэнэ. Гэтэл үүнийг нь хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “МоЭнКо компани ажилчдаа халжээ” хэмээн сүржнээр мэдээлж компаний нэр төрд халджээ. Тус компани өнөөдрийн байдлаар нэг ч ажилтнаа халаагүй гэнэ.  Тэр ч бүү хэл гэрээний хугацаа нь дууссан “Хишигтэн сүлд” компанийн ажилтан, албан хаагч нарт МоЭнКо компанийн зүгээс “Хишигтэн сүлд” харуул хамгаалалтын албанаас ажлын байраар хангагдах боломжгүй болсон нөхцөлд МоЭнКо компани болон өөрийн гэрээт байгууллагууддаа зуучлан ажлын байраар хангах боломж олгохоо  илэрхийлжээ. Ийнхүү тус албаны ажилчдыг хохироохгүй гэдгийг МоЭнКо компанийн зүгээс тодорхой мэдэгдсээр байтал “Хишигтэн сүлд” харуул хамгаалалтын албаны ажилчид Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаанд саад учруулсаар байгаа аж. Дээрх хэл ам  үүсгээд байгаа ажилчид  МоЭнКо компанитай гэрээгээр ажиллаж буй туслан гүйцэтгэгч бусад компанид ажиллах боломжтой ч  ажиллахгүй байгаагийн цаад шалтгааныг нутгийн зарим иргэд МоЭнКо компаний нэр хүндийг унагаж, тус компанийн үйл ажиллагааг улстөржүүлэх гэсэн зорилго өвөртөлж байж болзошгүй талаар хэлсэн. Аливаа ажил ээлж халаатай байдгийн жирийн жишээг  Хөшөөтөөр улс төр хийгчид сенсааци болгож, эгэл ажилчдыг далдаас турхиран тоглоомынхоо бай болгож байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж