
Хиллари Клинтон Либерийн ерөнхийлөгч Эллен Джонсон Сирлифийн тангараг өргөх ёслолд оролцох ажээ. Мөн тэнд АНУ-ын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтийг хийнэ. Кот-д’Ивуарт Төрийн нарийн бичгийн дарга ерөнхийлөгч Алассан Уаттаратай хэлэлцээр хийж тус орны ардчилсан институтуудыг бэхжүүлэх талаар ярилцах юм.
Того улсад тэрээр ерөнхийлөгч Жан-Пьер Фабртай ярилцан тус оронд хийгдэж байгаа ардчилсан дэвшил ба эдийн засгийн шинэчлэлийг АНУ дэмжиж байгааг үзүүлэх ажээ.
Айлчлалынхаа төгсгөлд Клинтон Кабо-Вердегийн ерөнхийлөгч Жозе Мари Невештай хэлэлцээр хийн хар тамхины наймаатай тэмцэх, төрийн удирдлага ба эдийн засгийн бодлогын талаар сургамжлах гэнэ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин