Гал түймэртэй тэмцэх байгууллагын 90 жилийн ой тохиов

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Гал түймэртэй тэмцэх байгууллагын 90 жилийн ой тохиов

Өнөөдөр Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын өдөр. 1922 оны 01 дүгээр сарын 13-ны энэ өдөр Ардын Засгийн газрын 35 дугаар хуралдаанаар гал түймэртэй тэмцэх чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага байгуулах шийдвэр гарчээ. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 90 жил өнгөрч, түүхийн он жилүүдэд мянга мянган эрэлхэг хөвгүүд галын аюулыг сөрөн зогсч иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, амь насыг хамгаалж үүргээ амжилттай биелүүлж ирсэн. Ассан галын өөдөөс амь насаа үл хайрлан тэмцсэн олон мянган аврагч гал сөнөөгчид, баатарлаг үйлстнээрээ бид өнөөдөр бахархаж байна гэснээр өнөөдрийн баярын хурал эхэлсэн юм. Дархан-Уул аймгийн хувьд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 423 тоот тушаалаар Дархан хотын гал командыг хоёр автомашин, 34 нэгжтэйгээр байгуулж байсан түүхтэй. Гал түймэртэй тэмцэх байгууллагын 90 жил, Дарханы ОБГ байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Онцгой байдлын тугийн дор улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө амь насаа үл хайрлан болзошгүй гамшгийн өөдөөс сөрөн тэмцэж яваа мянга мянган албан хаагчид, ахмад дайчиддаа Гал түймэртэй тэмцэх байгууллага үүссэний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.                                                

 У.Ундрам

www.darkhan.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж