Ченжүүдийг хөнөөсөн залуусын ялыг хэвээр батлав

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Ченжүүдийг хөнөөсөн залуусын ялыг хэвээр батлав

Баян-Өлгий аймгийн шүүхэд өчигдөр Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт холбогдох хүний амь хөнөөсөн хэргийг  ялтнуудын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ.  Анхан шатны шүүхээс Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарыг шунахайн зорилгоор, дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хоёр хүний амийг хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатааж устгасан, улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэм буруутайд тооцож, цаазаар авах ял оноосон юм. Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялын зүйлчлэл тохирсон гэж үзээд ялыг хэвээр баталжээ. Ялтнууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах дүү Х, Б нарыг дээрэмдэж, аминд хүрсэн гэмт хэрэг үйлдсэн юм. Хохирогчид тухайн үед 3151 БӨА улсын дугаартай “УАЗ-469” маркийн автомашин хөлөглөж, биедээ 20 сая төгрөгтэй явж байсан гэнэ. Цагдаагийнхан Баяннуур сумаас дээрх гурван залуугийн хоёрыг баривчилж, нэгийг нь тус аймагтай хил залгаа Шинжаанаас БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан саатуулж байв.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж