
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Мексик, Колумбийн тэргүүн нараас гадна Төв Америкийн орнуудын удирдагч нар оролцжээ. Мөн Испанийн хаан ширээг залгамжлагч Астурийн жонон Фелипе хүрэлцэн ирсэн байв.
Перес Молина нь сүүлийн 26 жилийн дотор засгийн эрх авсан анхны цэргийн хүн болж байна. Түүний сонгуулийн гол уриа нь зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэх явдал байв.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин