Хакерууд онлайн дэлгүүрт халдав

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Хакерууд онлайн дэлгүүрт халдав

Amazon компанийн эзэмшилд байдаг Zappos нэртэй хувцас, загварын онлайн дэлгүүрт хакерууд халдаж, сайт түр хугацаагаар хаагдахад хүрчээ. Zappos-ын албаны хүмүүсийн мэдээлснээр “Сайтын 24 сая хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээлэл нь алдагдсан ч кредит картны мэдээлэл аюулгүй” гэжээ.

Мөн 24 сая хэрэглэгчийнхээ нууц үг, цахим шуудангийн хаягийг сэргээгээд байгаа ба шинэ нууц үг авах эсэхийг хэрэглэгчдээсээ асууж, хүссэн хүмүүст нь шинэ нууц үгтэй хаяг нээж өгчээ.

Zappos нь 1999 онд анх байгуулагдсан ба 2009 онд 1 тэрбум ам.доллараар Amazon-д зарагдсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж