Нэгэн зүйл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, халамж сайжирна. Эмзэг ба өртөмхий бүлгийн өвчлөл, нас баралт буурна” гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Дарханд өнөөдөр хүний амь эрсэдсээр байна. Ялангуяа золгүй байдлаар нас барах явдал анхаарал татаж байгааг Аймгийн прокурор дурдаж байсан билээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй гээд хараагүйчүүдийн салбар зөвлөлийн зохион байгуулж байгаа ажилд ямар ч дарга ирж оролцдоггүй. Тэднийг дэмждэггүй шүү дээ. Групп тогтоолгоход хүртэл ямар хэцүү байдгийг тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрөөрөө хэлж суусан. Тэдэнд үзүүлэх үйлчилгээ, халамж нэмэгдсэнгүй. “Барилгын материалын үйлдвэрлэл 10 хувиар нэмэгдэж, шинэ нэрийн хоёр бүтээгдэхүүнтэй болно” гэжээ. Ямар шинэ бүтээгдэхүүнтэй болов. Юун үйлдвэрлэл нэмэгдэв? 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Дархан сумын 1500 өрхийг орон сууцаар хангах боломж бүрдэнэ” гэсэн ч ердөө 200-хан айлын орон сууц ашиглалтанд орсон.
Мөрийн хөтөлбөрт “Газар зохион байгуулалт, ашиглалт сайжирна” гэжээ. Яаж сайжруулсан юм бэ. Өнөөдөр Дарханд хот төлөвлөлт гэж алга. Амины орон сууцны газрыг 17-р сургуулийн урд олгодог нь ямар учиртай юм бэ. Хотын А зэрэглэлийн гэж хэлж болохоор дэд бүтэцтэй газарт дөрвөн айлын хаус баригдсан байх юм. Энэ энгийн жишээ шүү дээ. “Газартай холбоотой мэдээлэл ил тод болно” гэсэн ч мөн л хангалтгүй. Хөрөнгө мөнгөгүй нь хөтөл хороололд газар авч байхад мөнгө төгрөгтэй бол төв зам дагуу газар авч байх жишээтэй. “Хот суурин газрууд дахь агаар, ус, хөрсний бохирдлыг тогтмол хянаж багасгах арга хэмжээ авна” гэсэ. Ямар арга хэмжээ авсан бэ. Дарханд агаар, хөрс, усны бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгааг ард иргэд нь хэлж байна. Мөн “Дэвшилтэд технологийг ашиглан хот суурин газруудад хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлнэ” гэсэн нь эсрэгээрээ болж, Дархан хот өнөөдөр хогонд дарагдаад байна. Та “Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гаралт буурна” гэсэн бол өнөөдөр Дарханд хулгайн гэмт хэрэг буурахгүй байна. Мөрийн хөтөлбөрийн биелэлт яг хэдэн хувьтай байна вэ?