Нью-Йорк метроны хамгийн аймшигтай хархыг тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Нью-Йорк метроны хамгийн аймшигтай хархыг тодруулна

Нью-Йоркийн тээврийн салбарын ажилтнуудын Үйлдвэрчний эвлэл метроны зорчигчдын дунд гэрэл зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогсод метроны хархуудын зургийг авч тусгай нэгэн сайтад нийтэлж байна. Зургуудаас метроны хархын хамгийн аймшигтай төрхийг тодруулах ажээ.

Уралдаан хэд хоногийн өмнөөс эхэлсэн бөгөөд оролцогсдын зургийг ratfreesubways.com сайтад байрлуулж эхэлсэн байна.

Энэ үеэр ёслолын буудлагад түлэгдэж үхсэн хулганыг чихмэл болгон Байгалийн музейдээ тавихаар Голландын Фрисланди муж шийдсэн тухай DagjeWeg.nl. мэдээлж байна. Музейн ажилтнууд хулганы чихмэлийг амьтантай зэрлэгээр харьцахын эсрэг үзмэрүүдийнхээ нэг болгохоор шийдсэн байна.

Астромуис гэсэн нэр  авсан байсан хулганыг Нидерландын нэгэн залуу ёслолын буудлагын пуужинд суулган харважээ. Харин дараа нь цагдаагийнхан  түлэгдсэн хулганыг тус газраас олжээ. Хулгана амьд байсан ч удаан тэссэнгүй. Амьтан тамласан залуу зохих шийтгэлээ авах гэнэ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж