Сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай улсад зочилж байгаа ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн ерөнхийлөгч хатагтай Анке Фүкс тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
УИХ, Фридрих Эбертийн сангийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, парламентын засаглал, хууль тогтоох байгууллагыг бэхжүүлэх, нийгмийн баримжаат төрийг төлөвшүүлэх, нийгмийн харилцааны суурь хуулиудыг батлах, боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэснийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Мөн тус сан нь манай улс төрийн намуудын төлөвшил, намын дотоод зохион байгуулалт, эвслийн Засгийн газар, сонгуулийн хууль, тогтолцооны чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллаж, Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ.
Хатагтай Анке Фүкс хэлэхдээ, би анх 1992 онд танай улсад ирж байсан. Тэр үеэс хойш танай орон маш их өөрчлөгдөж, ардчиллын үйл явцыг хэрэгжүүлэх үйлсэд их амжилт гаргасанд баяр хүргэхийг хүсч байна гээд хоёр тал цаашид ч үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс сонгуулийн эрх зүйгээ шинэчлэх эрмэлзэлтэй байгааг сонссон, сонгуулийн ил тод байдлыг хангах, илүү нээлттэй болгох хэрэгцээ шаардлага байгааг ч ойлгож байна гээд сонгуулийн хуулийн төслийн талаархи санал бодлоо УИХ-ын даргатай хуваалцав. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийн талаар УИХ-ын даргын байр суурийг сонирхоод “Улс төрийн намуудыг төрөөс хэрхэн санхүүжүүлдэг тогтолцоог манайхаас харж болно. Бид энэ асуудлыг зөв хэрэгжүүлж чадсан гэж боддог” гээд энэ талаар хамтран ажиллах боломжтойг дуулгалаа.
Тус сангийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь тус сан 1991 оноос хойш манай улсад үйл ажиллагаа явуулах хугацаанд хийж буй анхны өндөр хэмжээний айлчлал юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж