Тайванийн ерөнхийлөгч дахин ялах нь тодорхой болов

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Тайванийн ерөнхийлөгч дахин ялах нь тодорхой болов

Тайванийн ерөнхийлөгч Ма Инцю ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаж байгаа тухай BBC News мэдээлэв.

Нийт саналын хуудасны 80 хувийг тоолсны дараа Ма 51,5 хувийн санал авч сонгуульд ялж байгаа нь тодорхой болов. Түүний өрсөлдөгч Ардчилсан дэвшилт намын дарга Цай Инвэнь 45,7 хувийн саналтай байлаа. Гурав дахь нэр дэвшигч гурав орчим хувийн санал авсан байна. Мөн энэ үеэр Тайванийн Сонгуулийн төв комисс өнөөгийн ерөнхийлөгчийг сонгуульд яллаа  гэж мэдэгдэв. Ма Инцю нь 2008 онд Засгийн эрх авсан “Гоминьдан” намын дарга юм.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж