
Сонирхуулахад, 2006 оны анхны барилдаанд Говь-Алтай аймгийн харьяат, “Монгол тамхи со” компанийн бөх, улсын начин Ш.Тогтохбаяр аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан бол өнгөрсөн оны барилдааны түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, "Макс" группийн бөх, аймгийн арслан Б.Сангисүрэн тодорч байсан юм. Барилдааны үеэр хамгийн ахмад үзэгч болон уран барилдаант бөхөд цагаан сарын тавгийн боов болох "Ерөөл иж бүрдэл"-ийг гардуулдаг уламжлалтай.
Т.Маша