1949 оны гэрээг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

1949 оны гэрээг шинэчилнэ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны гэрээг 2010 онд багтаан шинэчлэхээр болсон байна. Гэхдээ одоогоор яг ямар заалтуудад өөрчлөлт оруулах вэ гэдэг тодорхойгүй байгаа аж. Ямар ч байсан эхний ээлжинд энэхүү гэрээнд өөрчлөлт оруулъя гэдэг саналаа манай тал ОХУ-д илэрхийлж, нааштай хариулт авч чадсан нь дэвшил гэнэ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас зүгээс ОХУ-ын талд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээг шинэчлэх хүсэлтээ хэд хэдэн удаа тавьж ирсэн юм байна. Гэвч нааштай хариулт өгч байсан удаагүй аж. Харин энэ удаад манай талын хүсэлтийг хүлээн авсан нь шинээр баригдах төмөр замтай холбоотой байж болзошгүй гэх хардлага ч бас бий болоод буй ажээ.
Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж