“Дата” төвийн талаар хариулт өгөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Дата” төвийн талаар хариулт өгөхгүй гэв

Үндэсний “Дата” төвийн дарга О.Золбаяр болон дэд дарга Ю.Улаанхүү нарыг төсвийн мөнгө идсэн, ажилчдаа үндэслэлгүйгээр халсан, энэ хэргийнх нь улмаас Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа гэсэн мэдээллийг албаныхан үгүйсгэж байна. Авлигатай тэмцэх газраас энэ талаар лавлахад “Энэ талаар хариулт өгөхгүй” гэв. Энэ асуудалтай холбоотойгоор Үндэсний “Дата” төвийн дарга О.Золбаяраас цөөн асуултанд хариулт авлаа.

-Та бүхнийг мөнгө идсэн гэсэн мэдээлэл гараад байна л даа. Энэ талаар хариулт өгөөч?

-Манай халагдсан ажилчин л ийм мэдээлэл тараагаад яваа байх.

-Улсын хөрөнгөөр үнэтэй машин авч унасан гэсэн ч мэдээлэл байна?

-Тэр машин угаасаа улсын л машин. Би хувиараа, хувьдаа ч авсан юм байхгүй.

-Ажилчдаа хоморголон халсан гэсэн. Хэдэн хүнийг халсан юм бэ?

-Би нэг ажилчныг л халсан. Түүнийг хоморголон гэж байгаа бол өрөөсгөл хэрэг болно. Өчигдөр зарим нэг сониноор захиалгатай, үгүй нь мэдэгдэхгүй баахан л мэдээлэл гарч байна лээ. Бид тэр ажилчныг шүүхэд өгөөд ерөнхийдөө тэр ажилчны буруу гэдгийг шүүх ч тогтоосон. Үүн дээр нэг их сүр дуулиан болгоод байх хэрэггүй. Тухайн хүн манай шаардлагад нийцэж ажиллаж чадаагүй учраас халагдсан.

-Авлигатай тэмцэх газар өгсөн гэсэн энэ талаар мэдэж байгаа юм байна уу?

-Мэдэхгүй. Тэр нөхөр л өгсөн сураг дуулдана лээ. АТГ-аас манайд ямар нэгэн мэдээлэл өгсөн юм алга.

-Ямар нэгэн мөнгө төгрөг идээгүй гэж ойлгож болох уу?

-Тийм юм угаасаа байхгүй.

-Тэгэхээр энэ бүх асуудал худлаа байсан хэрэг үү?

-Худлаа. Манайд тэнцээгүй хү­ний л явуулсан явуулга. Тэгээд ч үү­нийг мэддэг газар нь шийдээд манай байгууллагын зөв гэдгийг баталсан.

Энэхүү байгууллага нь мэдээл­лийн технологийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг үүрэг бүхий газар бөгөөд одоогоос гурван жилийн өмнө байгуулагдсан юм. Ямар нэгэн мөнгө хөрөнгө идсэн юм байхгүй гэж удирдлага хэлжээ.

Б.Болорсүх

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж