Монголын рок поп хөгжиж байна гэж хүмүүс ярих дуртай болсон. Гэтэл харин ч эсрэгээрээ уналтад ороод байгаа юм шиг ээ. Рок попын загалмайлсан эцэг “Харанга” хамтлаг, “Хурд”, “Камертон”, “Номин талст”, “Өргөө”, “Соёл Эрдэнэ” зэрэг хамтлагууд, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар ямар ч шоу тоглолтод ам барьж, үзэгчдийг хуураад байдаггүй. Харин сүүлийн үед гарч ирж буй хамтлаг, дуучид юм л бол ам барьж, үзэгчдийг хуурчихаад л жинхэнэ амьд тоглолт болно, миний хоолой гээд л ярих дуртай байдаг.
Ам барьдаг хулхи одод Монголоор дүүрэн. Тэр хэдийгээ яая даа гэж байхад нэмээд “Making the Band” гэгч шоу нэвтрүүлгээс гарсан “Anemone”, “Extacy” гээд охидын хоёр хамтлаг нэмэгдчих юм. Тэдний өөрсдийгөө өмөөрч хэлдэг үг нь “Бид суралцаж байгаа” хэмээх гуравхан үг. Суралцаж байгаа учраас ам барьж болох юм гэнэ.
М.Урин