Хятад Улсаас үхрийн мах авдаг гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Хятад Улсаас үхрийн мах авдаг гэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы хурал өглөө 10 цагаас эхэлсэн. Энэ удаагийн чуулганаар Хадгаламж зээлийн хоршооны тухай, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого, Тагнуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг цаг үеийн анхаарал татаж байгаа олон хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Гэтэл төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай ярьж байхад Ш.Сайхансамбуу гишүүн дараах зүйлсийг дурьдсан юм. Монгол Улс малын гаралтай түүхий эдээр баян гэдэг боловч, түүнийгээ боловсруулах үйлдвэр байдаггүй. Түүхий эдээ гадаадад экспортлоод дараа нь боловсруулсан бүтээгдэхүүн болгож буцааж импортлож авдаг, гажуудсан эдийн засагтай улс гэгддэг. Үнэхээр Монголд түүхий эд боловсруулах томоохон үйлдвэр гэвэл ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдхэн үйлдвэрээс өөр тоочоод байх зүйгүй. Сүүлийн үеийн мэдээгээр бизнес эрхлэгчид гахайн өөхийг БНХАУ-аас 100 хувь импортоор авж байгаа аж. Үүгээр тогтохгүй мал аж ахуйн орон гэгдсэн хэрнээ хүнсэнд хэрэглэх үхрийн махаа хүртэл Хятад улсаас авдаг болж байгаа гэнэ.

Б.АЛТАНСҮХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж