“Бидний өмнө даяарчлалын асуудал зогсч байна. Бид хамтын ажиллагаа эсвэл сүйрэл гэсэн сонголтын өмнө байна” гэж чансааны танилцуулгыг нээсэн “Цөмийн аюулгүй байдлыг бууруулах санаачлага” байгууллагын тэргүүн Сэм Нанн (Sam Nunn) мэдэгдлээ. Дэлхийн анхны болох Цөмийн аюулгүй байдлын индексийг (Nuclear Materials Security Index) зохиогчид чансааг гаргаж ирсэнийгээ олон улсын террористуудын тасралтгүй идэвхжилттэй холбоотойгоор тайлбарлав. Шинжээчдийн үзэж байгаагаар хэт даврагчид цөмийн материалыг хамгийн хамгаалалт муутай газраас хайх гэнэ. Тиймээс ч цөмийн терроризм судлаачдын анхааралын төвд байна.
АНУ-ын уламжлалт дайснууд болж байгаа Иран, Хойд Солонгос хоёрыг чансааны хамгийн сүүлд бичсэн ч чансааг бүтээгчдэд дуулиан тарьж, “хорлонгийн тэнхлэг” гэгчийн төлөөлөгчдийг цээрлүүлэх санаа байхгүй, харин засгийн газруудад өөрийн боломжийг үнэлэхэд нь тус болох гэсэн зорилготой ажээ. Үүний тулд зохиогчид ангилалын салаалсан системийг бүтээсэн байна.
“Цөмийн аюулгүй байдлы индекс” нь нээлттэй мэдээллийн үндсэн дээр хоёр хэсэг болон хуваагдсан байна. Түүний нэгд нь нэг ба түүнээс илүү кг цөмийн материалтай 32 орныг оруулжээ. Нөгөө хэсэгт нь кг-аас бага хэмжээний цөмийн материал хадгалж байгаа эсвэл огт цөмийн материалгүй 144 орныг жагсаав. Үнэлгээг гаргахад дараах ангиллыг хэрэглэв. Үүнд:
- Цөмийн материалын тоо. Хэдий чинээ их материал байна, төдий чинээ их хадгалах газартай учраас хорон санаатнуудын зүгээс түүнийг хулгайлах эрэсдэл өндөр. Мөн тэр орон өөрийн цөмийн боломжоо нэмэгдүүлж байна уу эсвэл хорогдуулж байна уу гэдэг нь чухал.
- Цөмийн материалыг хянах төвшин. Эрх баригчид цөмийн материалыг хадгалах болон зөөхдөө хамгаалалтын ямар арга хэмжээ авч байна вэ? Цөмийн материал хулгайлагдсан нөхцөлд тэр улс шуурхай арга хэмжээ авч чадах уу?
- Даяарчлалын санаачлагад оролцдог талаар. Улс орон нь Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн гишүүн бөгөөд өөрийн цөмийн хөтөлбөрийн талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хэлэлцээр хийхэд бэлэн байдаг бол түүний чансаа нь өндөр болдог. Цөмийн хөтөлбөрийн талаар мэдээлэл гаргах ер нь бол ил тод байхыг бас сайнаар үнэлнэ.
- Олон улсын үүргээ биелүүлэх. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 154О дугаар тогтоол ба Баталгааг хэрэглэх тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай байгуулсан гэрээг сахих мөн цөмийн материалтай харилцах талын хуультай, түүний аюулгүй байдлыг хангах бие даасан зохиуцуулагчтай бол үнэлгээнд сайнаар нөлөөлнө.
- Нийгмийн хүчин зүйл. Авилга газар авсан эсвэл улс төрийн байдал тогтворгүй орнууд доогуур үнэлгээ авдаг. Мөнтүүнчлэн цөмийн материал хулгайлах сонирхолтой террорист бүлэглэл байгаа эсэх эсвэл тийм бүлэглэл ирээдүйд гарч ирэх боломж байна уу гэдгийг үнэлгээнд авч үздэг.
Цөмийн зэвсэггүй 144 орны хувьд бол “үндсэн асуудал” нь таамагнал маягаар тавигдаж байна. Хэрэв гэмт хэрэгтнүүд ямар нэгэн орныг өөрийн атомын туршилтын талбар болговол юу болох вэ? Чансааны энэ хэсэгт хамгийн аюулгүй орноор Дани нэрлэгдсэн байв. Хамгийн эрсдэлтэй орноор Сомалийг хэлжээ. Ер нь бол чансааг бүтээгчид гол анхаарлаа цөмийн материалтай 32 оронд төвлөрүүлсэн байна.
Цөмийн өндөр чадамжтай орнуудаас хамгийн аюул багатай гэж Австрали бичигдлээ. Дээр хэлэгдсэн ангилалууд нь 0-100 оноогоор үнэлэгдэн дундаж тоог нь авсан бөгөөд Австралийн оноо 94 байлаа. Түүний дараа Унгар (89 оноо), Чехи (87), Швейцария (86) ба Австри (85) жагсаагдсан байна.Чансааны лидерүүдэд террорист халдлагын нийтлэг нэг занал байгаа. Тэр нь Австрали, Швейцари, Австрийн цөмийн аюулгүй байдлын сул тал болж байна. Гэхдээ тэдэнд ямар бүлэглэл заналхийж байгааг энд хэлсэнгүй. Чех, Унгар хоёрын сул талаар авлига нэрлэгдэв. Тэр нь цөмийн материал алдах эрсдлийг гаргаж байна хэмээн үзлээ.
Чансааны сүүлчийн тавд Энэтхэг (49 оноо), Вьетнам (48), Иран (46), Пакистан (41) эцэст нь Хойд Солонгос (37) тус тус нэрлэгдсэн байна. Эдгээр орнуудад авлигын өндөр төвшин нь цөмийн ажилтнуудын мэргэжлийн төвшин тааруу зэрэгтэй нийлэн цөмийн материалын их хэмжээ, тэдний тээвэрлэлт ба хадгалалттай холбоотой аюулын төвшин өндөр байна. Үүний зэрэгцээ Пакистанд террорист бүлэг олон бөгөд харин Хойд Солонгос олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаас татгалзаж байгаа зэрэг занал ихтэй ажээ. Дашрамд дурьдахад, цорын ганцхан “онц” үнэлгээг исолонгосчуудад цөмийн материал хулгайлах бүлэглэл байхгүй гэдэгт нь өгсөн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн чансааны дундуур бичигдлээ. Их Британи 10-т 79 оноотой бол 13-т АНУ (78), 19-д Франц (73), 24-т Орос (65), 27-д Хятад (52)тус тус оржээ. Үр дүнд нь тэдний цөмийн материалын асар их хэмжээ нөлөөлсөн байна.
Орос ба Хятадын авлигын төвшинг тэд маш өндөр гэж үзэв. Мөн Орост цөмийн материал хадгалах газар их байгаа болон улс төр тогтворгүй бас дээр нь хорлон сүйтгэл хийгдэх эрсдэл байгаа ажээ. Хариуцлагын хувиарлалт ноцтой байна. Цөмийн зэвсгийн хяналт цэргийнхэнд байдаг бол судалгааны тогоонуудыг өөр албад хариуцах жишээтэй. Гэхдээ Нанн онцлохдоо “өнөөгийн Орос ба хорин жилийн өмнөх Орос хоёр маш их ялгаатай гэв. Өнөөгийн Орос цөмийн аюулгүй байдалдаа “мэдэгдэхүйц” ахиц гаргаж чаджээ.
Харин “Росатом” агентлагийн төлөөлөгч Сергей Новиков Америкийн энэ чансааг эрс шүүмжилсэн бөгөөд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн үнэлгээг чухал трэнд Орос дээгүүр хэлэгддэг гэсэн байв. Мөн тэрээр баруун Европ шиг цөмийн материалын тооцоог буруу хийсэн зүйлийг орос гаргадаггүй гэлээ. Цөмийн аюулгүй байдлыг сайжруулах хэд хэдэн төсөл хэрэгжсэнийг тэр бас дурьдав.
Чансаанд нэрлэгдсэн бусад орнуудын хувьд ч өөрийн гэсэн санал бодол байгаа нь мэдээж. Ерөнхийдөө анхны “Цөмийн аюулгүй байдлын индекс” чансааны үр дүнг ажиглагчид тийм ч өндрөөр үнэлсэнгүй. Чансааг бүтээгчдийн илтгэл 2012 оны гуравдугаар сард Сөүл хотноо болох цөмийн аюулгүй байдлын саммит дээр яригдах нь ойлгомжтой. Гэхдээ тэр саммит хуримтлагдсан асуудлыг шийдэж чадахгүй нь бас тодорхой. Энэ чансааны сүүл баригч Хойд Солонгос саммитад төлөөллөө ирүүлэхгүй нь бас мэдээжийн хэрэг юм.