Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Танилц Уиллоу Смит

Камер, үзэгчдийн өмнө туршлагатай жүжигчин шиг өөртөө итгэлтэй зогсч буй 11 настай энэ охин бол “Хар хувцастнууд” киноны од жүжигчин Уилл Смитийн охин Виллоу.  Шоу бизнесийн хамгийн алдартай хос Уилл Смит, Жада Пинкетт нарын гэр бүлд төрсөн тэрбээр камерын өмнө яах ёстойг хэнээр ч заалгахгүй сайн мэднэ. “Warner Theatre”-т саяхан болсон “BET Honors” шагнал гардуулах ёслолд тэргүүн хатагтай Мишель Обама, дуучин Queen Latifah нарын хамт уригджээ. Өвөрмөц стиль, донжтой Виллоуг дуучин Рианна, Nicki Minaj нартай харьцуулах нь олонтаа. Гэвч үсний засалт, хэт панк стилиэр гайхуулдаг охиныг  энэ удаа урт даашинзаар гангарна гэж хэн ч төсөөлөөгүй аж. Түүний ах Жаден Хонконгийн нэрт жүжигчин Жэки Чантай хамтран “Karate kid” кинонд дебют дүр бүтээсэн бол Уиллоу хамгийн анх Уилл Смитийн гол дүрд тоглосон “I am legend” кинонд туслах дүрд тоглосон юм. Удалгүй Уиллоу “Kit Kittredge: An American Girl” цувралд тоглож, 2010 онд "Whip My Hair", "21st Century Girl" бие даасан цомог гаргажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж